Tremco Construction Products Group нь Dryvit Systems, Nudura, Willseal, болон Tremco битүүмжлэгч, усны хамгаалалт & дээврийн систем, барилгын засвар үйлчилгээний брэндүүдийг төлөөлдгөөс гадна Flowcrete, illbruck, Vandex, Euclid Chemical, USL дэд бүтцийн брэндүүдийг өөртөө нэгтгэсэн.
Барилгын шинэ төсөл, засвар үйлчилгээ, орон сууцны барилга зэргээс үл хамааран Tremco CPG нь хэрэглэж, арчлахад хялбар, аливаа цаг агаарын нөлөөлөлд тэсвэрлэлтtэй, өнгө загварын өргөн сонголт бүхий системүүдийг санал болгодог. Мөн Tremco CPG барилгын зургаан талт шийдлүүд нь урт хугацаандаа зардал бага, засварын ажлын явцад аливаа эрсдэл гарахаас урьдчилан сэргийлнэ.
Бид энэхүү веб хуудсаа Монголын зах зээлд барилгын материал нийлүүлэх болсоноо хэрэглэгчиддээ хүргэх зорилготойгоор нээсэн. Харамсалтай нь одоогоор манай вебсайт бүхэлдээ Монгол хэлрүү хараахан хөрвүүлэгдээгүй байгаа тул та хэрвээ төслийнхөө талаар манай төлөөлөгчтэй холбогдох хүсэлтэй бол тус хуудасны дoр байрлах бидэнтэй холбогдох хэсгийг бөглөнө үү. Бид тантай хурдан шуурхай эргэн холбогдох болно.
Tremco CPG нь Ази, Номхон Далайн бүс нутгийн зах зээлд сүүлийн 35-с дээш жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсад албан ёсны эрх бүхий төлөөлөгчтэй билээ. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдно уу.
Бид усны хамгаалалт, гүйцэтгэлийн резинэн шал, галын хамгаалалт, шиллэгээ, фасад, фасадны тусгаарлалт, битүүмжлэгч болон дээврийн шийдлүүд болон бусад өргөн сонголтоороо өнөөгийн архитектoр, барилга захиалагч, гүйцэтгэгч, борлуулагч нарт тулгарч буй нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд туслах хамгийн итгэлтэй хамтрагч тань байна.
Tremco нь үйлчилгээний, орон сууцны, болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжид тохирсон битүүмжлэгч, усны хамгаалалт, дээврийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэгч брэнд юм. Тус брэнд нь олон үеийн турш дэлхий дахинд байрших архитектур, инженер, гүйцэтгэгч, болон барилгын эздийг цаг агаарын нөлөөллөөс хамгаалалттай бүтээгдэхүүнүүдээрээ амжилттай хангаж ирсэн. Барилгын зургаан талыг цаг агаарын болон бусад гадны нөлөөллөөс хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн, шийдлүүдийг Tremco нэг эх сурвалжид үйлдвэрлэдгээрээ онцлог.
Бүтээгдэхүүн & Технологи:
Flowcrete нь сүүлийн 25 жил дэлхийн стандартад нийцсэн үе заадасгүй шалны шийдлүүдийг үйлдвэрлэн Ази, Номхон Далайн бүс нутгийг хангаж байна. Инноваци шингэсэн үйлдвэрлэлийн болон гоёлын эпоксид резинэн шалнаас эхлээд цементэн шалны тэгшилгээ, авто зогсоолын полиуретан шалны систем гэх зэрэг өргөн сонголт бүхий аль ч зориулалтын шал, түүний орчныг шинэчлэх мэргэжлийн гүйцэтгэлийн шалны системүүдийг Flowcrete санал болгодог. Flowcrete нь өргөн сонголт бүхий хэрэглээний хугацаа урт, өнгө үзэмж сайтай, авто хөдөлгөөн болон химийн бодисын нөлөөлөлд тэсвэрлэл бүхий бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ санал болгож байна.
Бүтээгдэхүүн & Технологи:
Euclid Chemical нь бетон, тоосгон барилгын салбарт дэлхийд танигдсан брэнд юм. АНУ-н Ohio мужид анх үүсгэн байгуулагдсан тус компнани нь бүтэн зууны турш барилгын эзэд, гүйцэтгэгч, барилгын материал нийлүүлэгчдийн дунд өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн, шийдлүүдээрээ аль хэдийн байр сууриа эзэлсэн юм.
Бүтээгдэхүүн & Технологи:
illbruck нь цонх, фасад, дотор болон гадна засал, барилгын бүтэн нөхөн сэргээлт, эсвэл жижиг засварын ажил зэргээс үл хамааран таны барилгын бүхий л битүүмжлэх, наах, тусгаарлах зэрэг шаардлагыг хангах бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Барилгын үр ашигтай энерги зарцуулалт, ашиглалтад сайн чанарын битүүмжлэгч, цавуу, тусгаарлагч чухал үүрэг гүйцэтгэдэг. illbruck брэнд нь 60-с дээш жилийн хугацаанд ажлын хүчийг хэмнэх, барилгын ерөнхий дулааныг сайжруулах инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүдээрээ салбартаа стандарт тогтоосоор ирсэн ба илүү төгс төгөлдөржүүлэхийг тэмүүлэн ажилладаг.
Бүтээгдэхүүн & Технологи:
Nullifire брэнд нь хүний амь нас, барилгын бүтээцийг галын хор нөлөөллөөс хамгаалах зорилготой галын хамгаалалтын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэгч юм. 40-с дээш жилийн хугацаанд галд идэвхжин тэлдэг будаг болон гал зогсоох бүтээгдэхүүнүүдээрээ салбартаа тэргүүлсээр байна. Идэвхгүй галын хамгаалалт нь нарийн төвөгтэй боловч маш чухал ба тэр дундаа нарийн хийц бүхий барилгуудад илүү хамааралтай. Nullifire брэнд нь хэрэглэгчдээ шаардлагатай үед үүргээ гүйцэтгэдэг өндөр чанарын галын хамгаалалтын системүүдээр хангадаг.
Бүтээгдэхүүн & Технологи:
Сүүлийн 50 жилийн хугацаанд барилгын уснаас хамгаалах, урьдчилан сэргийлэх болон барилгын засвар үйлчилгээнд ус алдалтын асуудлыг шийдвэрлэсээр ирсэн Vandex брэнд нь тусгай технологи зохион бүтээгчээс гадна найдвартай түнш гэдгээрээ хэрэглэгчиддээ танигдсан.
Vandex брэндийн шийдлүүд нь бүтцийг ус нэвтрэхээс хамгаалахын тулд салшгүй болон гадаргуугийн ус үл нэвтрэх шинж чанарыг хангадаг. Энэ нь барилгын ашиглалтын хугацааг уртасгах шийдэл шаардлагатай хэрэглэгчдэд төгс сонголт болж болдог.
Бүтээгдэхүүн & Технологи:
Dryvit нь барилгын гадна дулаалга, өнгөлгөөний систем (EIFS)-н салбарыг сүүлийн 40-д жилийн турш тэргүүлж байна. Тогтвортой судалгаа, хөгжүүлэлтэд суурилсан, ямар ч барилгын өнгө үзэмжид шинэ дүр төрхийг бий болгох шинэ бүтээгдэхүүнүүдийг фасадны салбарт тогтмол үйлдвэрлэн нийлүүлдэг. Инноваци дээр тулгуурлахын зэрэгцээ хамгийн өндөр төвшний стандартын шаардлагыг ханган, тогтвортой бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэдэг нь Dryvit брэндийг салбартаа эргэлзээгүй манлайлагч болоход хүргэсэн.
Бүтээгдэхүүн & Технологи:
Willseal брэнд нь Герман технологийн дагуу дээд зэрэглэлийн нийлэг хөөдөг хөөсөн битүүмжлэгч, тусгаарлагч бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Willseal-н бүтээгдэхүүнүүд илүү аюулгүй, ногоон, гүйцэтгэл өндрөөс гадна байгаль орчинд хор хөнөөл багатайгаар үйлдвэрлэгдэж, хэрэглэгчиддээ хүргэхийг зорьдог.
Бүтээгдэхүүн & Технологи:
Nudura нь орон сууц, үйлчилгээ, эмнэлэг, боловсролын гэх зэрэг олон төрлийн зориулалтын барилгуудад тусгаарлагчтай бетон хананы хавтан (ICF) үйлдвэрлэгч дэлхийд тэргүүлэгч брэнд юм. ICF бүтээгдэхүүнүүд нь барилгын явцыг хурдасгаж, хог хаягдлыг багасгахын зэрэгцээ барилгын архитеркторын бүтээцийг бий болгоно.
Барилгын бетон, даацын болон даацын бус, зоорийн гадна ба давхарын гадна хананд дулаалгын үе болгож хэв хашмалыг хуулж авахгүйгээр үлдээдэг. Уг дулаалгатай хэв хашмалыг энгийн ба төмөр бетон дам нуруу, хавтан, гадна болон дотор талын хана, зоорийн хана, суурь, тулгуур ханыг барихад ашигладаг. Бетон бүрэн бат бэхээ авсан тохиолдолд ч хэв хашмалыг хуулахгүй үлдээдэг.
Бүтээгдэхүүн & Технологи:
Таны төсөлд тусламж хэрэгтэй байна уу? Бидэнд мессеж илгээснээр манай харилцагчын үйлчилгээний мэргэжилтэн, худалдааны төлөөлөгч, болон барилгын мэргэжилтнүүд тантай холбогдох болно.
Sign up for our newsletter
© 2024 Tremco Incorporated